Wednesday, April 3, 2013





                                                                     нээх гоё дууу

Sunday, March 31, 2013



IBT TOEFL-ын эссэ дээр хэрхэн 30 оноо авах вэ?
IBT TOEFL-ын Independent эссэ нь 185 сэдвээс эсвэл тэдгээртэй хамааралтай сэдэв ирдэг. Эссэний хэсэг дээрээ 30 оноогоо бүтэн авахыг хүсэж байна уу? Мэдээж шүү дээ. Тэгвэл одоо маш хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэе.
1. Эссэний сэдэв 30 минутын турш компьютерийн дэлгэцэн дээр байсаар байх тул асуултаа 90-100 хувь ойлготлоо сайн унш. Гэхдээ хамгийн ихдээ 1 минут л уншина шүү.
2. TOEFL-ын эссэний сэдвүүд ихэвчлэн нэг асуудлыг хөндөж, тэр талаарх таны үзэл бодлыг асуугаад, араас нь яагаад тэгж боддогоо тайлбарлахыг шаарддаг. Сайтар уншсаныхаа дараа хамгийн эхний өгүүлбэрээ юу гэж эхлүүлэхээ бодож, сэдэвтэйгээ холбоотой шалтгаан юм уу, дэмжлэгээ олж цаасан дээрээ тэмдэглэ. Энэхүү үйлдэлд 4 минут зарцуул. За ингээд 30 минутын 5 нь яваад өглөө.
3. Харин одоо шууд л бичиж эхлэ. Хэрвээ та 3 шалтгаан эсвэл дэмжлэг олсон бол эссэ чинь 5 цогцолбортой байна гэсэн үг. Цогцолбор бүртээ жишээ, өөртөө тохиолдсон түүх, судалгаанаас оруулж бич. (Юу ч орж ирэхгүй бол зүгээр л зохио!)
4. Ингэж бичсээр байтал цаг тань дуусах дөхнө. 5 минутыг заавал нягтлахад үлдээгээрэй. Ингээд л болох нь тэр! Амархан байгаа биз?
Гэвч хэдий одоо уншихад амархан сонсогдож болох ч, эссэний сэдэв өмнө нь хэзээ ч таны бодож үзэж байгаагүй зүйлийн талаар ирвэл балмагдсандаа юу бичихээ бодож цаг алдах магадлалтай. Тиймээс өмнө нь тусгайлан бэлдсэн асуултуудын дагуу сайн бэлдээрэй. Хэрэв танд TOEFL-д бэлдэх хангалттай цаг байгаа бол, өдөрт нэг сэдвээр цаг харж байгаад 30 минутанд эссэ бичих сургуулилт хийж болно. Харин тийм цаг үгүй бол, бүх сэдвүүдийг уншаад, түүний талаар эссэ бичихээр бол ямар санааг тусгахаа цаасан дээр тэмдэглээрэй.
Жишээлбэл: “People attend college or university for many different reasons (for example, new experiences, career preparation, increased knowledge). Why do you think people attend college or university? Use specific reasons and examples to support your answer” гэсэн асуулт ирвэл үүн дээр иймэрхүү гаргалгаа хийж болно.
“I. There are many reasons people attend college or university. Some attend in order to prepare for a career. Others attend for personal fulfillment and still others attend in order to make more money in the job market.
II. Some attend college in order to prepare for a career.
a. They learn about a particular subject in depth
b. Employers want employees who have very specific knowledge
III. Some attend for personal fulfillment
a. Older adults may attend college just for the joy of learning
b. Students may feel a sense of accomplishment by learning new things.
IV. Some attend in order to make more money in the job market
a. If one has specialized skills, one can make more money in the job market (example: computer programming skills)
b. One may need more education in order to get promoted in his/her job
In short, people attend college for many reasons some of which include the desire to prepare for a career, personal fulfillment and financial rewards. “ Ингэж товчхон бичсэнээр та өөрийнхөө цагийг хэмнэнэ




Оюутан байхдаа заавал сурах 6 зүйл

Оюутан байхад хичээлээ хийж, сайн сурах мэдээж чухал. Гэхдээ оюутан насанд түүнээс ч дутахгүй чухал, заавал амжуулж сурах ёстой зүйлс нэлээдгүй байдаг. Зөвхөн мэдлэгийн тал дээр боловсроод зогсохгүй хувь хүнээ зэрэг хөгжүүлвэл амьдрал дээр гараад олон зүйлд нүүр бардам байх болно.


Хичээлийнхээ хажуугаар ажил хийж сурах :
Зөөгч, үйлчлэгч, бие хамгаалагч гэх мэт түр хугацааны ажил биш шүү. Чамайг хөгжүүлэх “жинхэнэ” ажлын тухай энд ярьж байна. Их сургуульд сурдаг байхаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн оюутан төгсөөд, ажиллаагүй оюутны хажууд хамаагүй туршлагатай, салбартаа ямар шинэчлэлт хэрэгтэйг, мөн өөрийн оруулах хувь нэмрээ тодорхойлчихсон сууж байдаг. Тэгээд ч албан газрууд өөрт нь ажиллаж байсан чадварлаг хүнийг төгсөнгүүт нь жинхэнэ орон тоондоо авч ажиллуулах нь элбэг байдаг. Яаж мэргэжлийнхээ дагуу ажиллах вэ гэж үү? Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв биржийн сайтууд руу ороод ажил хайгч оюутан хэсэгт бүртгүүлээрэй. Хөдөлмөрийн биржүүдэд ажлын захиалга ажил хайгчаасаа хол давсан байдаг юм шүү.

Олон нийтийн ажил зохион байгуулж сурах :
Туул голын хог цэвэрлэх аянд жил бүр оролцдогийг чинь мэднэ л дээ. Гэхдээ чи өөрөө санаачилж, гардан зохион байгуулж үр дүнгээ тодорхойлсон ажлыг оюутан байхдаа заавал хийж үзэх хэрэгтэй. Салбар сургуульдаа цэвэрхэн жорлонтой болъё гээд аян өрнүүлсэн ч болно шүү дээ. Хэдий хэр хүрээг хамрах нь хамаагүй, гол нь ажилд ороод үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар авахад ямар хүмүүстэй холбогдох, дарааллаа яаж тогтоох гээд анхны мэдэгдүүнтэй болсон байх нь чухал. Тодорхойлолтонд чинь ч сайхан чимэг болж өгнө.

Санхүүгээ барьж сурах :
Оюутан байхад бага төсвийг олон зүйлд хэрэглэх шаардлагатай болдог. “Бяцхан” хөрөнгөндөө шинэ ном худалдаж авах, автобус унааны зардал, нийллэг арга хэмжээний татаас, өөртөө зарцуулах гээд мөнгөний хэрэгцээгээ оюутан байхдаа хуваарилаж сурвал амьдрал дээр гараад их мөнгө олдог болсон хойноо ч хий дэмий үрэхгүй, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг болно.

Хүнээс үг сонсож сурах :
Шилдэг оюутны тоонд ордог оюутан ажилд орохоороо тухайн газрынхаа хүмүүстэй таарахгүй, ажлаасаа гарах тохиолдол олон байдаг. Учир нь мэргэжлийнхээ сурах зүйлийг сурсан мөртлөө элдвийн хүнээс үг сонсож сураагүй болохоор тэр. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр дандаа сайхан ааштай, эелдэг хүмүүс тааралдаад байхгүй. “Хүмүүсийнх нь уур амьсгалаас болоод гарчихлаа” гээд сууж байхгүйн тулд оюутан дээрээ “амжиж” шүүмжлэл сонсож сурцгаая.

Шинэ хоббитой болох :
Чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүсдэг хоббигүй бол яг одооноос өөрийнхийгөө олоорой. Ажилд орсны чинь дараа дүүрэг, хотын тэмцээн уралдаан, байгууллагын ойн тоглолт, шинэ жил гээд хобби, хийж чаддаг зүйлээ магтуулах олон арга хэмжээ бий. Дүүргийн теннисний тэмцээнд байгууллагаа төлөөлөөд орчихдог эсвэл төгөлдөр хуур дээр ая тоглочихдог байвал ажлынхан чинь чамайг өндрөөр үнэлнэ. Тэгээд ч орой болгон арав хүргэж тардаг ажилтнаас шинэ жилээр урлагийн номер үзүүлдэг ажилтан илүү нэр хүндтэй байдаг юм шүү.

Хөгжилтэй байж сурах : Оюутан байхдаа л хөгжилтэй байж сурахгүй бол дараа нь хэзээ ч хөгжилтэй байхыг сурах боломж олдохгүй. Ангиараа урлагийн үзлэг бэлдэж байхдаа хөгжилтэй байх, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хөгжилтэй байх, автобусанд чихэлдэж байхдаа хөгжилтэй байх, гуанзанд оочерлож байхдаа хөгжилтэй байх гээд олон сайхан зүйлс оюутан насанд бий. Тэр бүхнээс ярвайлт биш инээмсэглэл авч чаддаг байвал ажил амьдралын алинд ч шантрахгүй, бүхнийг өөдрөгөөр харж хөгжилтэй байна гэсэн үг юм.


 
ТӨГС ТӨГӨЛДӨР ҮНЭХЭЭР ТӨГС



                                                         ИНЭЭВЭЛ ЗАЛУУЖИНА.



                                             зөв хооллож эрүүл мэндэдээ анхаарая.
 



                                              Хэрэгтэй болвуу гэж бодоод хийлээ манайхаан үзээрэй.